“Хүрэл тулга” яруу найргийн уралдааны оролцогчид нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-28 16:05:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 27-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулдаг “Хүрэл тулга” улсын уралдаан боллоо. Тус тэмцээнд жил ирэх тусам оролцогчид нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байна. Тухайлбал, 2016 онд 36, 2017 онд 42 хүүхэд оролцож байсан байна. Уг тэмцээнийг Монголын хүүдийн ордноос зохион байгууллагдаж байгаа улсын уралдааны удирдамжийн дагуу, “Ирээдүй 1+1” аймгийн дэд  хөтөлбөрийн хүрээнд, аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулжээ. 
 
Уралдааны зорилго нь Монголын өсвөр насны хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн ертөнцөөр аялуулах, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санаж бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах, сурталчлан таниулах, ирээдүйн авьяаслаг, ур чадвартай уран уншигч, зохиогч нарыг тодруулах, тэдэнд гоо зүйн мэдлэг олгож, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршиж байгаа ажээ.
 
Энэ жил уралдааны ахлах, дунд насны ангилалд нийт 50 орчим сурагчид өрсөлдсөнөөс дунд насны ангилалд Б.Энхчимэг, Т.Баяржаргал, П.Очиржан эхний гурван байрт, ахлах  насны ангилалд Б.Мөнхзул, Н.Лхагвабаяр, А.Даваасүрэн нар эхний байруудыг эзэлжээ.
 
Б.Гэрэлт-Од
関連ニュース