Хуучин барилгуудыг нурааж, газар чөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Архангай аймгийн Цэцэрлэг сумын чулуун барилга бүхий соёлын төв, Эрдэнэмандал сумын 50 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэгийн дүнзэн барилгуудыг акталж, нураан газрыг чөлөөлөх тогтоол гарлаа.
Дээрх барилгуудуг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг улсын болон аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргаад байгаа юм.
Дээрх барилгуудуг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлтийг улсын болон аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргаад байгаа юм.
Барилгуудыг нураан суурин дээр нь соёлын төв, хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих юм байна.
Эрдэнэмандал суманд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр баригдах ба 2018 оны төсөвт 600 сая төгрөгийг тусгажээ. Цэцэрлэг сумын соёлын төвийн шинэ барилгыг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр барихаар болж, 2018 онд 1 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна.
Б.Гэрэлт-Од