Увс аймгийн ИТХ өнөөдөр хуралдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан өнөөдөр Улаангом хотноо хуралдах гэж байна.
Уг хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 2015 оны ажлын тайланг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийн болон 2015 оны нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн тавьж хэлэлцүүлэх юм байна. Мөн Аймгийн 2015 оны төсвийн тодотголыг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Энхбаяр, Аймгийн 2016 оны нийгэм эдийн засгийн зорилтын төслийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд, Газрын шинэтгэл, 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ГХБХБГ-ын Г.Отгонболд нар тус тус тавьж хэлэлцүүлэхээр болжээ.
Аймгийн ИТХ-ын ажлын хэсгийн хороод энэ сарын 20-оос эхлэн хуралдаж, илтгэлүүдтэй танилцан санал дүгнэлт өгч байна.
Увс аймаг Б.Батхүү