Салхины хурд 20м/с-ээс давж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутгийн баруун хойд хэсгээр салхины хурд 20 м/с, зарим үед 28 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурч байна. Мөн маргааш ихэнх нутгаар дулаан байх хэдий ч хүчтэй салхи шуургатай байхыг УЦУОШГ болон аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж, нийт иргэдийг шар усны үер болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Энэ сарын 29-нд нутгийн хойд хэсгийн зарим газраар, 31-нд хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 26,31, 4 сарын нэгэнд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүртэл, бусад хугацаанд говийн нутгаар 10-12м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Эхийн голын нутгаар шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 1, 2-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Б.Мөнхзул