Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -17 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-04 11:31:05
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Баянхонгор аймгийн нийт нутгаар эрс хүйтрэхийг УЦУОША-наас мэдээллээ. 
Энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар  хур тунадас, уулаараа нойтон цас орох бол салхи 3, 4-нд ихэнх нутгаар 12-14м/с,  говийн нутгаар зарим үед 18-20м/с, бусад хугацаанд говийн нутгаар 10-12м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Өнөөдрөөс эхлэн 2-3 хоног нийт нутгаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус хүйтэн байх аж. Мөн говийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Эхийнголын нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Энэ сарын зургаанаас цаг агаар дулаарна. 
Б.Мөнхзул
関連ニュース