Алтан-Овооны энгэрт QR кодтой хандивын самбар байрлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Алтан-Овооны 105 жилийн ой, их тахилга удахгүй болно. Иргэд өөрийн сүсэг бишрэлээ илэрхийлж овоондоо төрөл бүрийн өргөл барьц барьдаг. Гэвч сүүлийн жилүүдэд өргөл барьц барих нэрийдлээр уул овоог бохирдуулж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн дэвсгэртийг ил задгай өргөх нь элбэг болжээ. Энэ нь үндэсний бэлэг тэмдэг, тусгаар тогтнолын баталгаа болсон мөнгөн дэвсгэртийн зохисгүй хэрэглээ болоод байгаа юм. Тиймээс тахилгын үеэр мөнгөн дэвсгэрт өргөх иргэдэд зориулан Монголбанкны Сүхбаатар салбараас QR кодтой тусгай самбарыг хэд хэдэн газарт байрлуулахаар болжээ.
“Хэдийгээр уул овоонд хандивын хайрцаг байрлуулсан байдаг ч ил задгай мөнгө өргөх байдал буурахгүй байна. Тэгэхээр иргэд маань уул овоондоо сүсэг бишрэлээ илэрхийлэхдээ аль болох соёлтой хэрэглээг дэмжиж өргөл барьцаа өргөхийг зөвлөж байна. Соёлтой хэрэглээ гэдэг бол тухайн уул овоог хамгаалж, хогийг нь цэвэрлэж, арчилж торддог ямар байгууллага байна тухайн байгууллагынх нь дансанд өргөлөө хийх явдал юм. Бид өнгөрсөн жил мөнгөн тэмдэгтийн аяны хүрээнд Алтан-Овооны энгэрт нэг ширхэг QR кодтой самбарыг байрлуулсан. Энэ нь Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны данс байсан. Удахгүй болох Алтан-Овооны их тахилгын үеэр 8-10 мянган машин, 40-50 мянган хүн ойролцоогоор төвлөрнө гэж тооцоолж байгаа. Тиймээс бид дээрх самбарынхаа тоог нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, овооны энгэрт хоёроос гурван самбар, мөн Шилийн богд, Ганга нуур, Талын агуйн дэргэд тус бүр байрлуулахаар төлөвлөж байна. Тэгэхээр иргэд бэлэн мөнгө гэлгүйгээр ухаалаг утасныхаа тусламжтайгаар кодоо уншуулаад, өөрийнхөө хандивлах мөнгөнийхөө хэмжээг бичээд өргөж болно. Ингээд тухайн хандив холбогдох байнгууллагын дансанд орох юм. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд маш том нэмэр болохоос гадна бэлэн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх, мөнгөн дэвсгэртийн соёлтой хэрэглээг дэмжсэн үйл ажиллагаа болох юм.” хэмээн Монголбанкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр хэллээ.
Мөнгэн дэвсгэртийг овоо уулын чулуунд хавчуулах, өрөм ааруулаар тосолж наах зэрэг үзэгдэл нь мөнгөн дэвсгэртийг зүй бусаар ашиглаж буй хэлбэр аж. Ингэж өргөсөн мөнгө нь салхинд хийсэх, алга болох цаашлаад илжирч муудан, өнгө нь гандан, урагдсанаар эдийн засгийн эргэлтэнд орж байх учиртай мөнгө ямар ч хэрэггүй хог болон үлддэг юм.

Т.Одончимэг