ЭЕШ-д 6000 гаруй сурагч оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт элсэлтийн ерөнхий шалгалт 6 сарын 16-20-ны өдрүүдэд Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургууль дээр боллоо. Архангай аймгийн хэмжээнд 6197 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 6085 төгсөгч шалгалтанд оролцсон байна.
Өөрөөр хэлбэл, Монгол хэл бичгийн хичээлээр 1464 шалгуулагч ирэхээс 1423 шалгуулагч, Физикийн хичээлээр 431 шалгуулагч ирэхээс 424 шалгуулагч, Монголын түүх хичээлээр 35 шалгуулагч ирэхээс 32 шалгуулагч, Англи хэлний хичээлээр 726 шалгуулагч ирэхээс 718 шалгуулагч, Газарзүйн хичээлээр 61 шалгуулагч ирэхээс 60 шалгуулагч, Биологийн хичээлээр 359 шалгуулагч ирэхээс 359 шалгуулагч, Математикийн хичээлээр 1094 шалгуулагч ирэхээс 1080 шалгуулагч, Монгол хэлний хичээлээр 743 шалгуулагч ирэхээс 729 шалгуулагч, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 904 шалгуулагч ирэхээс 892 шалгуулагч, Химийн хичээлээр 361 шалгуулагч ирэхээс 352 шалгуулагч, Орос хэлний хичээлээр 19 шалгуулагч ирэхээс 16 шалгуулагч тус тус элсэлтийн ерөнхий шалгалтад оржээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг Боловсрол, соёл, урлагийн газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төвийн багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 70 хянагч багш, 9 зохион байгуулагч багш нар ажиллалаа.
Мөн аймгийн Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар шалгалтын материалын нууцлал, хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавьж хамтран ажилласан бөгөөд шалгуулагчдын дүнг 2018 оны 7 сарын 1-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна.

Б.Гэрэлт-Од