Нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой зөрчлийн хэмжээ буурахгүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-21 18:00:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн санхүү бүртгэлийн ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 20-нд боллоо. Энэ үеэр аймгийн Төрийн Аудитын газраас мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэлд “Аймгийн хэмжээнд хийгддэг аудит бүрийн дүнд тодорхой хэмжээний алдаа зөрчлүүд илэрдэг. Тухайлбал, 2017 онд хийсэн аудитын дүнгээс илэрсэн алдаа зөрчил өмнөх онтой харьцуулахад 1.2 дахин буурсан байгаа аж. Харин 2018 оны 1 дүгээр улирлын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил 1.7 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Сүүлийн гурван жилийн байдлаарх статистик мэдээнээс харахад илэрч байгаа зөрчил дутагдлын хэмжээ нийт дүнгээр буурсан ч алдаа зөрчлийн дүнд нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой алдаа зөрчлийн хэмжээ 31.9-76.7 хувь буюу хамгийн их хувийг эзэлж, төдийлөн буурахгүй байна гэдгийг онцолсон байна.

Иймд нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой алдаа зөрчлийг гаргахгүй байх, суралцах, судлах чиглэлээр зөвлөгөө өгөв.
Б.Гэрэлт-Од
関連ニュース