Түүхий эдийн ченжүүдэд газар зааж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-28 11:46:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамирын санаачлагаар аймгийн төвд байрлаж байсан түүхий эд, түлээ нүүрс, амьд малын захыг хотын төвөөс гаргахаар газрын асуудлыг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж шийдэж өгч, ченжүүдэд газрын байршлыг өнөөдөр координатад зааж өгөв.

Ченжүүдийн тухайд өөрсдийн гэсэн ажлын байр, газартай болж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Энэхүү газар нь аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн урд урд зүгт 2 км-ийн зайд Булганхангай хорооллын урд 100м2 талбай газар юм. Эрдэнэбулган сумын зүгээс тус газрыг шийдэж өгсөн учраас ченжүүд болон бусад бизнес эрхлэгчид өөрсдөө захын нэгдсэн хашаа, хаягтай байх шаардлагатайг хэлсэн байна. 
Б.Гэрэлт-Од
関連ニュース