otgontsetseg@montsame.mn
2020-10-01 05:00:56
Б.Зүмбэрэллхам:Энэ удаагийн сонгуулийн дараах нөхцөл байдал өмнөхөөс ялгаатай
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тус ажлын баг орон нутгийн удирдлагууд, төрийн тусгай албан хаагчидтай уулзалт хийж, сумдын ЗДТГ-ын дарга нартай цахимаар, агентлагийн удирдлагууд, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр ажиллалаа.Сургалт, хэлэлцүүлэгт  25 байгууллагын 60 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, “Төрийн албаны тухай” хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийж буй үйл ажиллагаа”, “Төрийн захиргааны байгууллагад бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх зөвлөмж” зэрэг сэдвийн хүрээнд шинэ мэдээлэлтэй болсон юм. Ингээд энэ удаагийн ажлын багийн зорилго, чиглэл юу байсан талаар ажлын багийн ахлагч Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхамтай уулзаж ярилцлаа.
83 өдөр