Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон малчдад нэг өдрийн цалингаа хандивлав
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумын нутагт цас их орж, зарим суманд мал 100 хувь тэжээлд орсон цагаан зудтай байгаа юм. Энэ хүнд үед малчдадаа дэм тус болж эрсдэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдод гардуулан өглөө.
1935 өдөр