Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган толгой мал хамруулна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймагт энэ онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6
мянган малыг хамруулахаар төлөвлөсөн. Мал эмнэлгийн чиглэлээр ажил үйлчилгээ
эрхэлж байгаа 23 сум, 1 тосгоны 75 мал
эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 54 их эмч, 65 бага эмч, 33 техникийн ажилтан
ажиллаж байна.
1705 өдөр