Арт маргадын арвин амжилтаар аялахуй
Хэнтий /МОНЦАМЭ/. “Арт Маргад” ХХК энэ жил ургац арвин байна. Компанийн залуу захирал Н.Билгүүнтөр аж ахуйн аргаар малын тэжээл тариалж, дарш хийхээр төлөвлөжээ. Нийт 50 сот-д эрдэнэ шиш, хоёр га-д хошоонгор, нэг га-д гурвалжин будаа тариалсан нь тун сайхан ургажээ. Дараа жилээс эрдэнэ шиш, хошоонгор, наранцэцэг, овъёос, вандуй тарьж, тариалалтаа үйлдвэрлэлийн хэмжээнд нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
2024 өдөр