Ногоон хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталлаа
Банхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлж, байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өсөлтийг хангаж, ядуурлаас бүрэн ангижирсан, чинээлэг дундаж давхарга давамгайлж, эдийн засгийн өрсөлдөх чадвараараа бүс нутагтаа тэргүүлсэн аймаг болох хэтийн зорилгыг өмнөө тавьжээ. Энэ хүрээндээ аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаараа Ногоон хөгжлийн 2028 он хүртэлх хэтийн зорилт, түүний үе шат, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2623 өдөр