Дийлэнх сумд хур бороогүй, гандуу байна
Баянхонгор /МОНЦАМЭ/.Баянхонгор аймаг 7-р сарын 16-ны байдлаар нийт нутгийн 30 хувь нь гандуу үлдсэн 70 хувь нь гантай байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийтээрээ хуурайшилттай байгаагаас мал, малчид ирэх өвөлд зутруу орох эрсдэл үүсэж болзошгүй учир аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоол гарч, энэ дагуу Засаг дарга түүний тамгын газраас Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөлгөөн хийлээ.
2472 өдөр