Монголчуудад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх муу зуршил уламжлал байгаагүй
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Мансууруулах
бодис, хууль бус наймаатай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож
байна.
НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас “дэлхийн
хэмжээнд 15-64 насны 270 сая хүн хар тамхи,
мансууруулах бодис хэрэглэдэг. Түүнээс 27 сая орчим нь тогтмол.
Хэрэглэгчдийн 200 орчим сая нь каннабис, 15 орчим сая нь
амфетамин, 15,9 сая хүн опиум /героин/, 13,7 сая нь кокаин
хэрэглэдэг” болохыг судалгаагаар тогтоож байжээ. Мансууруулах эм, сэтгэцэд
нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хэрэглэгч амь насаа алддаг гэнэ.
АНУд гэхэд 2021 онд 5 минжт тутамд нэг хүн нас барсан хамсалтай мэдээлэл
бүртгэгджээ. Дээрх судалгаа тоо баримтыг биднээс хаа хамаагүй хил чанд, бусдын
нутаг дахь үйл явдал гээд өнгөрч болохгүй болсон бололтой.
990 өдөр