erdenebat@montsame.mn
2024-03-29 07:26:34
Ерөнхий сайдын засаглал
Ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорч, 300 хүнийг сайдын албан тушаалд томилсон гэдэг статистик гарчээ.  Энэ тоон үзүүлэлт улс орныг хямраасан хамгийн муу үзүүлэлт гэнэ. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа парламентын олонхыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж УИХ томилдог. Энэ нь  Ерөнхий сайдыг парламентаас бүрэн хараат болгосон. Ийм учраас Үндсэн хууль (1992 )-д оруулах хоёр дахь нэмэлтээр Ерөнхий сайдад танхимын гишүүдийг бие даан томилох болон төсвийн эрх мэдлийг бүрэн гүйцэд олгох хэрэгтэй гэж үзэв бололтой. Эдүгээ УИХ Үндсэн хуулийн  нэмэлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, иргэдийн санал авч байгаа (ажлын 7 өдөрт багтаан) билээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад дээрх эрх мэдэл олгохоос гадна парламентыг тараах эрх мэдэл олгодог юм байна. Засгийн газрын тэргүүнд ийм эрх мэдэл олгохыг онолын хувьд, супер Ерөнхий сайдын засаглал гэж нэрлэдэг гэнэ. 
1739 өдөр
Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн сургамж, гарц
Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны 12 дугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн Цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар Цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгосон юм. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент, Үндсэн хуулийн нэмэлт (1999 он)-ийг процедурын алдааг засаж яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ. Үндсэн хуульд анхны нэмэлтийг оруулах үйл явдлыг эргэн сануулахад процедурын алдаа гаргасан байна. Энэхүү нэмэлтийг нийгмийн тодорхой хэсэг нь өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байх жишээтэй. Эдгээр гаргасан алдаанаасаа хожуу (10 жилийн дараа) ч гэсэн сургамж авч 2010 онд Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль баталсан байх юм. Журмын тухай хууль нь ганцхан (Цэц) манаачтай байсан, Үндсэн хуулийг хуулийн хамгаалалтад оруулжээ.
1743 өдөр
Цэцэд алдаагаа засах боломж УИХ олголоо
Харин одоо парламентын олгосон энэ боломжийг Цэц ашиглан их суудлын хуралдаанаар алдаагаа засах ёстой болж  байна. Цэцийн гаргасан 02 тоот дүгнэлт, УИХ-аас дүнэлтийг хүлээн авахгүй гэсэн тогтоол гарах, 16 хоногийн хооронд улстөрчид болон иргэдийн дунд олон янзын байр, суурь хөвөрлөө. УИХ, улс төрчдийн хүрээнд хөндөгдсөн нэг сэдэв нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлж болдог эсэх тухай байв. Ийм байр суурийг УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр сөхөж, асуулт болгон асууж байв. Түүний эл асуултад Ш. Раднаасэд ( Хууль зүйн байнгын хорооны дарга) “Цэцийн дээр “хөх тэнгэр”-ээс өөр зүйл байхгүй гэж бодоод хэдэн хүн уулын аман зүгээр суучихаад, асуудлыг өөрийнхөөрөө шийдээд байж болохгүй. Цэцийн гишүүнийг авч хэлэлэдэг процедур, байгууллага бий” гэсэн хариулт өгч байсан.
1750 өдөр
Ивэн эмнэлэг лазер эмчилгээг анх удаа Монголд хийжээ
Илтгэгчийн судалгаагаар хөлийн нь судас бүдүүрсэн өвчтөн 2006 онд 718 байжээ. Харин 2015 онд 3 мянга 679 болсон байна. Энэ тоо үзүүлэлтээр авч үзвэл, есөн жилийн хугацаанд ийм өвтэй хүний тоо тав дахин нэмэгджээ. Монгол улсын хүн амыг гурван сая гэж үзвэл хөлийн судас (варикоз, тромбоз)-ны өвчтэй хүн, нийт хүн амын 0,2 хувийг эзэлж байгаа гэнэ. Хөлийн венийн судас бүдүүрэн зангирч гогцоорохыг варикоз (судасны өргөсөлт) гэдэг юм байна. Энэ нь хүндэрч тромбоз (бөглөрөлт) болдог. Тромбозийг эмчлэхэд хэвтрийн дэглэм барих эмчилгээний арга байдаг гэнэ. Гэхдээ эмчилгээний энэ дэглэм нь үр дүнгээ удаан өгдөг. Улмаар өвчнийг архагшуулж, хүндрүүлэх сул талтай гэж их эмч Д.Оюун илтгэлдээ дурдлаа. Тэрбээр цааш нь “Өвчтнийг хэвтрийн дэглэмд байхаас илүүтэй алхаж гишгэхэд нь тус, дэм өгч урамшуулах хэрэгтэй. Ийм эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд даралттай эмчилгээний оймс  их тус дэм болдог. Энэ тал дээр залуу эмч нар анхаарах хэрэгтэй. Хөлийн судасны өвчин бол одоо бүрэн эдгэрдэг өвчний тоонд орж байна“ гэж хэлж байлаа. Эрдэм шинжилгээний бага хурал дээр хөндөгдсөн өөр нэг сэдэв нь хатаах тарилга буюу судасны мэс засал (лазер эмчилгээ) хэрхэн дэлгэрсэн талаар байсан юм.
1753 өдөр
Салхитын ордын хөрөнгө оруулагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь луйвардсан тухай гомдол ЦЕГ-т иржээ
АМГТГ-ын 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 1/1898 тоот албан бичигт “...Тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан “Жи Пи Эф” ХХК-ийн эцсийн өмчлөгч “Аминбилэгт” ХХК-ийн үүсгэн байгуулагч болох нэр бүхий гурван иргэний хувьцааны өмчлөлийн хувь хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт гурван удаа өөрчлөлт орсон ба энэ өөрчлөлтийг харьяа татварын албанд бүртгүүлээгүй үйлдэл илэрсэн байна. Энэ үйлдлүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан АМГТГ-ын үндэслэл нь энэ юм байна. Ингэхээр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаантай яваа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл болж байна гэсэн үг.
1758 өдөр
Хүлэмжийн аж ахуй
Харин  төмс, хүнсний ногоо, тэр дотроо нарийн ногоо (амтлах, үнэрлэх)-г хүлэмжид ургуулж байна. Гэхдээ манай улс нарийн ногооныхоо 95 хувийг импортолдог гэсэн албан бус мэдээлэл цацагдаад байгаа юм. Үнэхээр ч хүлэмж (хамгаалалттай тариалангийн үйлдвэрлэл)-ийн аж ахуйг одоогийн байдлаар, 84,4 га-д иргэн, аж ахуйн нэгж эрхэлдэг. Хүлэмжийн аж ахуйн  22 га нь өвлийнх, бусад нь зуных ажээ. Өвлийн хүлэмжийн аж ахуйн 22 га талбайгаас жилд нэг  мянга 855 тн нарийн ногоо хураан авдаг. Харин зуны 62,4 га талбайгаас дөрвөн мянга 823 тн ургац хураадаг аж. Бид нарийн ногооны ийм хэмжээний үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ есөн мянган тн ийм төрлийн ногоо импортолж байгаа гэнэ. Энэ бол ХХААХҮЯ-аас гаргасан мэдээ. Хүлэмжийн аж ахуйг 2020 он гэхэд  20 га-гаар нэмэх буюу  104 га-д хүргэх ажээ. Хоёр жилийн дотор нэмэх нарийн ногооны 20 га-гийн хүлэмжийг өвлийнх байхаар тооцон, жилд хураан авах ургацын хэмжээг 6,5 тн-д хүргэх зорилт тавьжээ.
1775 өдөр
Эрсдэл дундах энхрий үрс
Тухайлбал 2015 онд  17  хүртэлх насны охидыг хүчиндсэн тоо 197 байжээ. Харин 2017 онд 343 болж нэмэгдсэн гэнэ. Хүний ёсонд байж  болохгүй, муу муухай зүйл гэрлийн хурдаар өсөж байгаагийн нотолгоо энэ биз. За тэгээд энэ талын үйлдэл ухамсарт хүн хийх байтугай цагаан цаасан дээр хараар бичихэд ой гутмаар зүйл. Тэр бүхнийг  бичиж “бузар” үйлдлээс хол байгаа хүүхэд, аав, ээжийг цочролд оруулах хэрэггүй болов уу. Гэхдээ энэ сэдвийг хэвлэл мэдээлэл хөндөхгүй орхиж болохгүй. Энэ байр сууринаас энэ талын мэдээлэл, тоо баримтын мөрөөр орлоо. Гэмт үйлдлийн тоо баримт ямарч их юм бэ. Тэр бүгдийг энд дурдах шаардлагагүй биз ээ. Тэгээд ч өргөн дэлгэр нэг бүрчлэн ярьж, бичих зүйл энэ биш гэж үзлээ. Охидыг тойрсон гэмт хэргийн талаар болгоомжгүй мэдээлэх нь ямар хор уршигтайг дээрх жишээнээс харж болно. Ийм мэдээллийг олон нийтэд цацах нь сэжиг таамаглалгүй байгаа зарим хүнд буруу сэдэл өгөх аюул араасаа дагуулж мэднэ. 
1780 өдөр
Оюутолгой
Оюутолгойн талаар нийтлэлч Баабар “Монголын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа. Уг уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол одоо нэг доллар тавин цент байна. Энэ юу гэсэн утгатайг энд хуралдан суугаа эдийн засагчид эрх биш ойлгох бизээ” гэж бичсэн байна.  УИХ шалгалтын дүнгээ хэлэлцэж эцэслэн шийдэхгүй бол Оюутолгойн талаар цэгцтэй ойлголт нийгэмд бүрдэхгүй бололтой. Ингээгүй тохиолдолд Оюутолгой 15 толгойтой атгаалжин хар мангас болон хувирна. “Мангас”-ыг дарж таарна. Ийм үйл явдал болбол гадаадын хөрөнгө оруулалт “0” болно гэж зарим шинжээчид хэлдэг. Гэхдээ ингэж хэлдэг шинжээч цөөхөн. Энэ бүхэнд цэг тавих газар УИХ.  Тэд тус компанид хоёр жилийн хугацаанд хийсэн шалгалтын дүнгээ хэлэлцээгүй байна. Гэвч тэрхүү шалгалтын материалыг тойрсон улс төр хийх явдал гаарлаа. Улстөрчдийн энэ үйлдэл хаана хүрэх, хэр зэрэг урт хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг харах үлдлээ.
1782 өдөр
Хууль гаргаж 2015 онд ил болгосон 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө
Хууль зүйн байнгын хорооны хурал дээр сөхөгдсөн энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболдоос  “та ийм хууль батлагдахад УИХ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед ( АТГ-ын дарга бондын мөнгө гэж хэлсэн)  яагаад ийм хууль батлав” гэж  УИХ-ын зарим гишүүн (Т. Аюурсайхан) асууж тодруулах хэмжээнд хүрлээ. Чуулган дээр гарсан дээрх асуултад, З. Энхболд “эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг 2015 онд батлахад, УИХ-д Ардчилсан нам, МАН, МАХН суудалтай байсан юм. Бүгд ярьж хэлэлцээд баталсан. Тэр үед би УИХ-ын чуулганыг удирдаж байсан, хуучин парламентын баталсан хуулийн талаар би дангаараа хариуцлага хүлээхгүй. 2015 онд Чингис, самуурай бонд нийлээд хоёр тэрбум ам. доллар, нийлээд гурван их наяд төгрөг. Гэтэл ил болсон хөрөнгө 33 тэрбумаар яригдаж байна. Тэгээд ч тухайн үед боондуудын мөнгө зарцуулагдаагүй байсан. Түүнийг бондын мөнгө гэж үзэх боломжгүй. Шаардлагатай бол УИХ-д 65 суудалтай МАН хуулийг хүчингүй болгож болно. Өршөөгдсөн хөрөнгийг ил тод болгох саналыг би дэмжиж байгаа. Харин өршөөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийг мөнгөн дүнгийнх хамт жагсаалтаар ил болгох хэрэгтэй” гэсэн хариулт өгч байв. Эндээс хуулийн дагуу ил болсон мөнгөн хөрөнгийн талаарх улс төрчдийн хэлж байгааг харахад нэг хэсэг нь бондын мөнгө гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь үгүйсгэж байна. Энэхүү эсрэг тэсрэг байр суурь нийгмээрээ хоёр талцаж 33 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн талаар  ярих ярианы сэжүүрийг сөхөв бололтой.
1786 өдөр
Хууль зүйн байнгын хорооны хоёр өөр шийдвэр
АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж. Батсайхан нарыг  томилуулахаар анх 2018 оны 5 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж байсан билээ. Тухайн үед www.president.mn (2018 оны 4 дүгээр сар) цахим хуудсаар явуулсан нээлттэй санал асуулгад  зургаан мянга 405 иргэн оролцсон. Харин АТГ-ын даргад 179 хүн, дэд даргад 317 хүний нэрийг иргэд  дэвшүүлсэн байдаг.  Тэднээс Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нар олонхын санал авч Ерөнхийлөгч нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн юм билээ. Эдгээр нэр дэвшигчийг тухайн үед хэлэлцэх болоход парламентад АТГ-ын дарга Х.Энхжаргал (2016 оны 7 дугаар сарын 8-нд томилогдсон)-ын бүрэн эрх дууссан эсэх талаар маргаан өрнөсөн юм. АТГ-ын дарга Н.Ганболд 2011 оны 11 дүгээр сарын 17-нд зургаан жилээр томилогдоод 2016 оны 4 дүгээр сарын 12–нд чөлөөлөгдсөн. Ийм учраас Х.Энхжаргалын бүрэн эрх Н.Ганболдын томилогдсон  өдрөөс эхлэн тоологдоно. Энэ хоёр даргын  хугацаа нэг зэрэг 2017 оны 11 дүгээр сарын 17-нд дууссан гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийж байсан юм.  
1792 өдөр
Арилжааны банкны орлого зээлийн чанар
Арилжааны банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгө  найдвартай борлогддог болохоор энэ салбар бусад салбарыг бодвол хамгийн түрүүнд хөл дээрээ босчээ. Банк хөл дээрээ босохтой зэрэгцээд аж ахуйн нэгж, иргэд (зээлдэгчид) хөл алдаж байгаа гэнэ.  Аж ахуйн нэгж, иргэд хөл алдах нь чанаргүй зээлийн хувь хэмжээ өсгөх гол шалтгаан болдог. Ийм учраас банк өөрийгөө аврахын тул (чанаргүй зээлийн хэмжээг бууруулах)-д зээлийн хүүг буруулах хэрэгтэй болсон гэж бизнесийн байгууллагын төлөөллүүд хэлж байна. Аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, иргэд төлбөр ( банкны зээл төлөх)-ийн чадваргүй  болох нь хувь хүн, аж ахуйн нэгжтэй холбоотой мэт боловч үр дүн нь банкнаас гарсан зээл эргэж төлөгдөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Нөхцөл байдал ингэж буруу  эргэвэл арилжааны банк олноороо данпуурах магадлал өндөр болгох гэнэ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банк толгой дараалан дампуурбал улсын санхүү, хөрөнгийн зах зээл нурна. Энэ байр сууринаас авч үзвэл арилжааны банкнууд  зээлийнхээ хүүг одоо бууруулах хэрэгтэй болсон  бус уу. Гэхдээ  арилжааны банкнууд хүүгээ буруулах нь бусдын сайн сайханы төлөө хийж байгаа зүйл биш. Харин өөрийнхөө хөгжил дэвшлийн төлөө хийж байгаа анхны алхам болох гэнэ.
1801 өдөр