Х.Цогтбаатар: Эртний амьтны үлдвэрээс уураг, коллаген, аминхүчил зэргийг олох оролдлого үргэлжилж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд одоогоос 100 жилийн өмнө гаднынхан ирж палеонтологийн судалгаа хийж эхэлсэн байдаг. АНУ-ын Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн төв Азийн экспедиц 1922 онд анхлан ажилласан. Уг музейгээс амьтан судлалын чиглэлээр бүр 1918 оноос анхны ангийг нааш нь илгээжээ. Гэхдээ эхлээд палеонтологийн чиглэлээр Монголд ажиллах гэж зориогүй бөгөөд эртний хүний өвгийг олох мөрөөдөлтэй ирсэн гэдэг. Тухайн экспедицийг толгойлж явсан хүн эхлээд Их хүрээнд ирж Богд хаантай хэд хэдэн удаа уулзсан байдаг.
884 өдөр