Зээлийн батлан даалт гаргуулах хүсэлт 5.9 дахин нэмэгджээ
ТОЙМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, хуулийн этгээд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд байна” гэж Зээлийн батлан даалтын санг тодорхойлжээ. Энэ сангийн хөрөнгийн хэмжээ 293.3 тэрбум төгрөг, зээлийн батлан даалтын үлдэгдэл 108.6 тэрбум төгрөгт хүрсэн тухай Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн 2024 оны 1 дүгээр улирлын тайланд дурджээ.
Батлан даалт гаргасан зээлийн үлдэгдэл 2023 оны мөн үеийнхээс 67.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 221.9 тэрбум төгрөгт хүрсэн дүн байна. Харин оны эхний улиралд 17.1 тэрбум төгрөгийн 163 батлан даалтыг шинээр гаргасан нь 2023 оны мөн үеийнхээс 2.2 дахин өсжээ.
Тус сангаас олгосон батлан даалтын 32.2 хувийг
Капитрон банк, 31.2 хувийг Худалдаа хөгжлийн банк, 11.7 хувийг Голомт банк, 9.3
хувийг Богд банк, 8.2 хувийг Хаан банк, 6.6 хувийг Төрийн банк, 0.8 хувийг Хас
банкнаас гаргасан зээл бүрдүүлсэн байна. Тус сангаас олгосон зээлийн батлан даалтын эх
үүсвэрийн 2.3 тэрбум төгрөгийг ипотекээс 14.2 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн
банкны МОН-3338 төслөөс, 0.6 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкны эмэгтэй
бизнес эрхлэгчдийг дэмжих төсөлд тус тус олгожээ
Гаргасан зээлийн
батлан даалтын дундаж хугацаа 18.8 жил байна.
Батлан даалттай
олгосон зээлийн хэмжээг эдийн засгийн салбараар авч үзвэл:
- 31.6 хувь нь
иргэнд,
- 35.5 хувь нь
бөөний болон жижиглэн худалдааны салбарт,
- 13.4 хувь нь
боловсруулах үйлдвэрийн салбарт,
- 5.6 хувь нь
тээврийн салбарт,
- 5.3 хувь нь
аялал жуулчлалын салбарт,
- 8.6 хувь нь
бусад салбарт,
Улаанбаатар хотын хувьд 37 батлан даагчийн зээлийн үлдэгдэл 22.3 тэрбум төгрөг, батлан даалтын үлдэгдэл 12.4 тэрбум төгрөг байна.
Нэг зээлдэгчийн батлан даалтын үлдэгдэл дунджаар Улаанбаатар хотод:
- 335.9 сая
төгрөг,
орон нутагт:
- 36.7 сая
төгрөг,.
Төвийн бүсэд:
- 93.9 сая
төгрөг,
Харин улсын
хэмжээнд 104.6 сая төгрөгт хүрчээ. Зээлийн батлан даалт гаргуулах 170 хүсэлт тус санд иржээ. Түүний 150 хүсэлтийг зөвшөөрч ёсоор болгов. Энэ оны эхний улиралд ирсэн хүсэлтийн тоог 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.9 дахин нэмэгдсэн байна.
Нийт олгосон
батлан даалтын хувьд:
- 44.3 хувийг
бөөний болон жижиглэн худалдаа,
- 17.1 хувийг
боловсруулах үйлдвэрлэл,
- 13.5 хувийг
иргэн,
- 7.3 хувийг
аялал жуулчлал,
- 7.6 хувийг
тээвэр,
- 10.2 хувийг
бусад салбарт,
Орлогын бүтэц:
- Сангийн хүүгийн
орлого 85.8 хувь
- Батлан даалтын шимтгэлийн орлого 14.2 хувь
Зарлагын бүтэц:
- Цалин хөлсний зардал 84.3 хувь
- Ерөнхий удирдлагын бусад зардал 15.7 хувь,
Энэ оны 1 дүгээр улиралд 2.3 тэрбум
төгрөгийн алдагдалтай ажилласнаар сангийн хөрөнгийн өгөөж -0.8 хувь болжээ. Түүнийг нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулбал, 2.2 пунктээр буурсан нь төсөл хэрэгжүүлж 3.6 тэрбум
төгрөгийн зардал гарсантай холбоотой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос
тайлбар хийжээ.