Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагын бүтэц

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-11-21 09:46:25

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. 2023 оны 3 дугаар улиралд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2,1 сая төгрөг, зарлага 2,3 сая төгрөг байна гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ ) мэдээллээ.

         

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ МӨНГӨН ОРЛОГЫН БҮТЭЦ

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2023 оны 3 дугаар улиралд 2.1 сая төгрөг болжээ. Энэ тоон үзүүлэлт 2022 оны мөн үеэс 26.5 хувь буюу 447.4 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 365.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Мөн өрхийн сарын дундаж мөнгөн орлого энэ оны 2 дугаар улирлаас 12.9 хувь буюу 243.4 мянган төгрөгөөр нэмэгджээ. Түүнд цалин хөлсний орлого 18.6 194.0 мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • 6.3 нэгж хувиар,
  • хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.1 нэгж хувиар нэмэгджээ.Харин:
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 1.7 нэгж хувиар,
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.5 нэгж хувиар,
  • бусад орлогын эзлэх хувь 2.2 нэгж хувиар буурсан байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11. 9 мянгаар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 25.5 мянгаар,
  • 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 7.9 мянгаар тус бүр буурсан. Харин:
  • 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар,
  • 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар,
  • 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 47.5 мянгаар,
  • 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 96.0 мянгаар тус тус нэмэгджээ

Улсын хэмжээнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар сард 500.0-900.0 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 66. 6 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.7 нэгж хувиар өссөн байна.


НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ МӨНГӨН ЗАРЛАГЫН БҮТЭЦ

2023 оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага,оны үнээр 2.3 сая төгрөг болжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 26.3 хувь буюу 484.1 мянган төгрөгөөр, энэ оны 2 дугаар улирлаас 5.6 хувь буюу 122.4 мянган төгрөгөөр тус бүр нэмэгджээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2023 оны 3 дугаар улиралд 2022 оны мөн үетэй харьцуулахад:

0.8 нэгж хувиар буурчээ. Харин:

  • хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 0.2 нэгж хувиар ,
  • бусад зарлагын эзлэх хувь 0.6 нэгж хувиар нэмэгдсэн байна. 

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын тухайд:

  • 31.7 хувийг мах, махан бүтээгдэхүүн,
  • 25.3 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн,
  •  1.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг ,
  • 7.3 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байна. 

Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын дүн:

  • 11.2 хувийг бэлэн хувцас, гутал,
  • 10.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ,
  • 5.9 хувийг харилцаа холбооны үйлчилгээ,
  • 5.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал,
  • 4.1 хувийг боловсролын зардал эзэлж байна. 

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • 500.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 37.3 мянгаар,
  • 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 26.1 мянгаар,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 28.4 мянгааар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 32.4 мянгаар,
  • 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 17.2 мянгаар буурсан байна. Харин:
  • 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 28.2 мянгаар,
  • 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 71.2 мянгаар,
  • 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 89.7 мянгаар тус тус нэмэгдсэн байна. 

Сард 500.0-900.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзэхэд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар дундаж зарлагын 33.6 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байгаа нь 2022 оны мөн үеэс 1.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.


Өрх: Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээт зүйлсээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүс болон ганц биеэрээ өрх болон амьдардаг хүнийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн, хамаатан садны холбоотой, бүх гишүүд болон зарим гишүүд нь огт хамааралгүй эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.

Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.

Өрхийн мөнгөн зарлага: Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана

Холбоотой мэдээ