Цонхоор хог хаявал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмсэнтэй тэнцэхүйц торгууль ногдуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд барилгын цонх, тагтнаас ундааны шил сав, эд зүйлийг шидсэний улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мөн жолооч болон зорчигчид замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хог хаях зөрчил гаргадаг. Иймд иргэдийг хогоо зориулалтын саванд хаях, цонх, тагтаар хоол хүнсний үлдэгдэл, бусад эд зүйлийг шидэхгүй, хогоо зориулалтын саванд хаяхыг зөвлөж байна.
2901 өдөр