Ард иргэдийг зуны эрсдэлт өвчин, осол гэмтлээс сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд хүн амын дунд хоол, архины хордлого, гол усанд осолдох, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд нэмэгддэг. Үүнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/ хамтран сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэж байна.
2897 өдөр