Колумбийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялагч тодорсонгүй
МЕХИКО. /РИА Новости/. Колумбийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялагч тодроогүй байна. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс өнгөрсөн ням гарагт мэдээлснээр, саналын хуудасны 94,42 хувийг тоолсны дараах байдлаар барууны үзэлт нэр дэвшигч Иван Дуке 39,15 хувь, зүүний үзэлт нэр дэвшигч Густав Петро 25,08 хувийн санал авсан аж. 3 дугаар байрт 23,8 хувийн саналаар Серхио Фахардо оржээ.
2578 өдөр