Гадаадын сэтгүүлчид Умард Солонгост хүрэлцэн иржээ
СӨҮЛ. /ТАСС/. Гадаадын 10 гаруй сэтгүүлч Умард Солонгосын Вонсан хотод хүрэлцэн иржээ. Тэд тус хотоос Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол руу явах аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, сэтгүүлчдийн дунд “Ассошиэтэд пресс”, “Си-Эн-Эн”, “Си-Би-Эс”, “RT” зэрэг агентлаг болон телевизүүдээс төлөөлөн оролцож байгаа сэтгүүлчид байгаа гэнэ. Түүнчлэн Хятадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч багтаж байгаа аж.
2584 өдөр