Хуа Чуньин: Хятад-Оросын харилцаанд шинэ боломжууд бүрдэнэ
БЭЭЖИН. /СИНЬХУА/. БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор хятад-оросын бүх талыг хамарсан стратегийн хамтын ажиллагаа болон түншлэлийн харилцаанд шинэ боломжууд бүрдэж, сайхан үр дүн гарна. Түүнчлэн уг харилцаа нь хоёр улсын хамтын хөгжил цэцэглэлт хийгээд бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах болно хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.
2647 өдөр