Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа АНУ-ын Элчин сайдтай уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцов.
1355 өдөр