ОХУ руу дамжин зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-04 11:58:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британи, Танзани, Турк улсаар дамжин ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.


ОХУ-ын Засгийн газрын энэ сарын 24-ний 1915 дугаар тогтоолоор, ОХУ-д агаарын хилийн боомтоор Их Британи, Танзани болон Турк улсын иргэд болон эдгээр улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн нэр дурдсан гурван улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэд тухайн улсаас ОХУ руу шууд нисч, агаарын боомтоор нэвтрэхэд хамааралтай зохицуулалт юм.


Ташрамд дурдахад, ОХУ-ын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолоор, гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн гуравдугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ.

Холбоотой мэдээ