Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ахмад дипломатчидтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-04 18:26:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.


ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ. Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ