Бразилын уурхайгаас зэсийн байвангаар хооллож, зэс гаргадаг нян олджээ
ХЬЮСТОН. /TASS/. Бразилын Пара мужийн зэсийн нэгэн уурхайгаас биологичид ер бусын бактерийн төрөл зүйл олжээ. Тэдгээр нь зэсийн байвангаар хооллож, цэвэр зэс гаргадаг гэнэ. Энэхүү нээлтийн ачаар үйлдвэрлэгчид хүдрээс зэс гаргаж авах хорт технологиос ангижрах боломжтой гэж эрдэмтэд “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд зориулсан нийтлэлдээ бичжээ.
1096 өдөр