Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар 350 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах Үндэсний хороог Засгийн газар, түүний харьяа агентлаг, шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг багтаан байгуулсан. Тус хороо энэ сарын 17-нд анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
908 өдөр