Ирэх хавар тарих 5000 улиасны модлог мөчрийг бэлтгэлээ
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Сум дундын ойн анги нь ирэх хавар мод үржүүлгийн талбайд 20-30 мянган заг, шинэс, улиас, бургас, хус зэрэг 5 төрлийн модлог ургамлыг үржүүлж, тариалах зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Буянт, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс улиасны таналт, тайралт хийх журмаар хавар тариалах 5000 улиасны модлог мөчрийг бэлтгэж, суулгацаа зооринд хийж, цаасаар дарж хадгалсан байна.
1537 өдөр