АРВАНГУРАВ ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Ойрх Дорнодын дайнаас Азийн орнууд илүүтэй хохирч байна
УЛААНБААТАР, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хэдийгээр АНУ-Ираны хооронд хэлэлцээ явагдаж байгаа тухай мэдээлэл цацагдсаар байгаа боловч Ойрх Дорнодод дэгдсэн дайн өнгөрсөн долоо хоногт улам ширүүсэж, газрын тос ба шингэрүүлсэн шатдаг хийний үнэ нэмэгдсээр байгаа нь Ази тивийн улсуудын эдийн засагт хүндээр туслаа. Иймээс Азийн Хөгжлийн банк гишүүн улсууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Орос, Украины талуудын дронуудын харилцан довтолгоо улам ширүүсжээ. Ингээд эдгээр болон бусад үйл явдлын талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэе.
31 өдөр