АРВАННЭГ ДЭХ ДОЛОО ХОНОГ: Улс орнууд нефтийн нөөц рүүгээ орж байна
УЛААНБААТАР, 2026 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд анхаарал татсан олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "дайн бараг дууссан" гэж мэдэгдсэн боловч Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа бөгөөд үүний улмаас газрын тосны үнэ 119 ам.долларт хүрээд бага зэрэг буурлаа. АНУ, Япон зэрэг Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 32 улс нефтийнхээ нөөцөөс зах зээлд гаргахаар шийдвэрлэжээ. Мөн Хятадын нийгэм, эдийн засгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлдог хоёр чуулган өндөрлөлөө. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
44 өдөр