Боломжийн хөгжиж буй Боливид “бослого” дэгдсэн шалтгаан
Боливи улсын эдийн засаг хямраагүй, тэр тусмаа Венесуэлийнх шиг хэмжээнд хүртэл хямралд ороогүй билээ. Улс орны дотоод хэрэгт гадныхан хөндлөнгөөс оролцож байна гэж хэлэхээргүй. Ерөнхийлөгч асан Эво Моралес АНУ болон гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаагаа муутгаагүй, хэвийн байлгасаар ирсэн. Түүнээс гадна, Боливид хүчтэй сөрөг хүчин алга. Гэтэл Латин Америк дахь хамгийн тогтвортой бөгөөд амжилттай ажиллаж буй зүүний хүчний засгийн газруудын нэг нь гэнэтхэн нурж унасны шалтгаан юу вэ? Хамгийн гол шалтгааныг ганцхан өгүүлбэрээр дурдваас, Моралес ардчиллын хэм хэмжээг байнга зөрчиж, сонгуулийн дүнг будлиантуулсаар ирсэн явдлаас олон нийт нэгэнт залхаж, дургүйцлээ илэрхийлжээ.
2007 өдөр