adiyakhuu@montsame.mn
2024-04-20 19:42:13
Ялта-75: “Их гурвал”-ын уулзалтын тухай сонирхолтой баримтууд
Одоогоос яг 75 жилийн тэртээ буюу 1945 оны 2 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд “Их гурвал” буюу ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчдын Крымын хойг дахь Ялтад хийсэн уулзалт нь дэлхийн II дайны дараа дэлхий дахиныг эмхлэн тохинуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ. Дайн дуусах тун дөхөж байсан тэр үед дэлхийн тэргүүлэгч гурван гүрний удирдагчид Германыг ялсны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хувааж тогтоох вэ гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулах болжээ. Бага хурлын явцад ЗХУ-Польшийн хилийн шугамыг тогтоох, Балканы хойгт тусгаар улсуудыг байгуулах, Герман дахь холбоотнуудын эзэмшлийн бүсүүдийг тогтоох, Японы эсрэг дайнд ЗХУ оролцох, олзлогдсон болон дүрвэсэн иргэдийн тухай, БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх гэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
1535 өдөр