Г.Ариунбаатар: Дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг толилуулах нь миний мөрөөдөл байсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон 'BBC Cardiff Singer of the World” буюу “Дэлхийн дуучин” тэмцээний “Романс” төрөлд тэргүүн байрыг эзэлж, “Ари” төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан МУГЖ, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирлээ. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулж дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийн бүтээлийг эгшиглүүлсэн түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
2970 өдөр