200 гаруй мянган хуудас баримтыг цахим хэлбэрт оруулжээ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасаг нь архивын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
2016 оны жилийн эцсийн мэдээллийг сонирхоход нийт 214 сан хөмрөгийн 159 хөмрөг буюу тушаал, захирамжийг цахим хэлбэрт шилжүүлж, тусгай программд шивжээ. Энэ нь нийт 200 гаруй мянган хуудас баримт буй бөгөөд иргэдээс хүссэн архивын баримт лавлагаа, хуулбарын 60 гаруй хувийг нь цахим сангаас олгож байгаа аж.
2946 өдөр