Азарганы уралдааныг Н.Бат-Эрдэнийн загал азарга өнгөлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-31 17:17:29

Дорноговь /МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Дорноговь аймаг аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ оны долдугаар сарын 28-наас 29-нд Сайншанд хотод болов.
Баяр наадмын хурдан азарганы уралдаанд 71 хурдан буян  гарааны зурхайгаас эргэснээс Айраг сумын уяач Н.Бат-Эрдэнийн загал азарга түүрүүлж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгав.
Аман хүзүүнд Даланжаргалан сумын уяач М.Мөнхтөрийн хонгор азарга давхисан бол айргийн гуравт Даланжаргалан сумын уяач Б.Эрдэнэдалайн хээр, айргийн дөрөвт Хөвсгөл сумын  уяач Г.Уламбаярын сартай хүрэн, айргийн тавд Сайншанд сумын уяач Т.Алтанбатын будан азарга тус тус хурдаллаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ