ДОРНОД: Мянга орчим ахмадыг сувилна
Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ зун Дорнод аймгийн хэмжээнд 950 ахмадыг өдрийн сувилалд хамруулна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын ЭМТ-үүдийг түшиглэн эрсдэлт бүлгийн, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад байгалийн ус, агаар, шавар, шарлага, бусад сэргээн засах тусламж үйлчилгээг ийнхүү тав дахь жилдээ үзүүлж байгаа юм.
853 өдөр