Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Жаргалант суманд энэ оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас зарим багийн айл өрхүүд үерийн усанд автаж хохирол амсаад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 7 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт хуралдаж, үер, усны гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд чиглэсэн ямар арга хэмжээ авах, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2586 өдөр