“Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-ны өдөр болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
2589 өдөр