Уран хатгамалч Г.Энхмаа "Хаан бүтээл"-ийн эзэн боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны
ордон музейд гарсан "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнд
дэлгэсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг бүтээлч эзнийг тодрууллаа.
Шороон нохой жилийн "Хаан бүтээл"-ийн эзнээр Төв аймгийн Баян-Өнжүүл
сумын уугуул, уран хатгамалч Г.Энхмаагийн "Баян Намсрай", "Тумбааш"
бүтээл шалгарав.
2401 өдөр