Сөрөг хүчний саналуудыг долоо хоногийн дотор судлахаа амлав
КАИР. /TASS/. Төрийн эрх мэдлийг иргэний засаглалд шилжүүлэх болон шилжилтийн үеийг дуусгах тухай сөрөг хүчний тавьсан бүх саналыг долоо хоногийн дотор судалж үзэхээ Суданы цэргийнхэн амлажээ. Телевизийн “Al Arabiya” сувгаар мэдээлснээр, энэ тухай Цэргийн зөвлөлийн дарга Абдель Фаттах аль-Бурхан ням гарагт мэдэгдсэн байна.
2278 өдөр