БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургууль хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-23 15:08:45

СӨҮЛ. /TASS/. БНСУ, АНУ болон Австрали улс Агаарын цэргийн хүчний хамтарсан зохицуулах сургууль хийж байгаа тухай “Yonhap” агентлаг цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр долоо хоног үргэлжлэх цэргийн сургууль Өмнөд Солонгост даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 22-нд эхэлсэн байна. Цэргийн хамтарсан сургуульд F-15K, KF-16 болон F-16 сөнөөгч онгоцуудыг оруулаад хэдэн арван нисэх онгоц оролцож байгаа аж.


Энэ удаагийн сургуулийг цөөн бүрэлдэхүүнтэйгээр, 2009 оноос хойш явуулж байсан, хамгийн багадаа зуун нисэх онгоц оролцдог  “Max Thunder” сургуулийн оронд хийж байна гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ. 


Сөүл болон Вашингтон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах дипломат үйл явцад саад учруулахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргажээ. 

Холбоотой мэдээ