Цагдаагийн газарт хурд хэмжигч хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-25 21:07:04

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, аймгийн Засаг даргын зүгээс "Хурд хэмжигч"-ийг Цагдаагийн газарт олгожээ.


Үүнийг тус аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан аймгийн цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга Д.Амаржаргалд гардуулан өглөө.


Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн нийт 187 гэмт хэрэг бүртгэгдэж, 41 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Дээрх ослын улмаас 20 хүн нас барж, 36 хүн гэмтэж бэртсэн байна. Гарсан хэргийн 42 нь хурд хэтрүүлснээс үүдсэн байна.


Жолооч нартаа зорчигчид болон өөрийнхөө амь насыг хамгаалж, хурд хэтрүүлэхгүй зорчихыг тус аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байна. Яараад яахав дээ...


Холбоотой мэдээ