Шинэ долоо хоногийн өглөө цастай, цуглаантай ширүүхэн эхэллээ
Увс /МОНЦАМЭ/. "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглаан өнөө өглөө 10 цагаас өдрийн 13 цаг хүртэл Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Шинэ долоо хоногийн өглөөгүүр Улаангомд цасаар шуурч, цаг агаар их хүйтэн байсан ч жагсаал цуглаан болдгоороо боллоо. Цуглаанаар өнѳѳгийн нийгмийн бодит байдал, ЖДҮ-ийн сан, Шатахууны үнийн нэмэгдэл, Увс аймгийн 2018 оны улсын болон орон нутгийн хѳгжлийн сангийн зориулалт, тѳрийн ѳмчийг үнэгүйдүүлж буй байдал, тѳрийн албыг найз нѳхѳд тѳрѳл садны холбоо сүлбээгээр дүүргэсэн тухай, хууль бус тендер худалдан авалтын талаар зохион байгуулагчид санал бодлоо илэрхийлж байлаа.
2435 өдөр