Засаг даргын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөгийг цагаан сар, наадам, хүлээн авалтад зарцуулжээ
Ховд/МОНЦАМЭ/Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалтаар Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс баяр ёслол, ойн арга хэмжээ, хүлээн авалт, тусламж, дэмжлэгт зарцуулах төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандсан нь тогтоогджээ. Тухайлбал: 2018 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 24.2 сая, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөг зарцуулжээ.
2434 өдөр