“Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурал болно
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн залуучуудын өмнө тулгамдсан асуудал, аймаг орны хөгжилд залуу хүн бүрийн оролцоо ямар түвшинд байгаа, гарц шийдлийг нь тодорхойлох, энэ асуудлаар залуусын дуу хоолой, үзэл бодлыг сонсох зорилгоор “Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурлаар залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судлаж гаргасан тоо баримт судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загварыг бий болгох юм байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын холбооны Увс аймаг дахь салбартай хамтран "Увсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хийх гэж байна.
2437 өдөр