Статистикийн мэдээллийг хэрхэн авах зөвлөгөөг 4500 гаруй иргэнд өгчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-11-13 07:55:53

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Статистикийн хэлтсээс хөдөө орон нутгийн мэдээ тайлан хариуцсан ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, чанаржуулах, иргэдэд статистикийн мэдээлллийг хэрхэн авах талаарх ээлжит сургалт, сурталчилгааны ажлыг хийжээ.

Тус хэлтсээс аймгийн 15 суманд ажиллаж нийт 4500 гаруй иргэнд мэдээлэл хийжээ. Энэ үеэр статистикийн мэдээ тайлан хариуцсан төрийн сангийн төлөөлөгчид, багийн Засаг дарга нар болон иргэд аж ахуйн нэгжийн мэдээлэгч, хэрэглэгчдийг хамруулан www.nso.mn, www.1212.mn сайтуудаас хэрхэн мэдээлэл авч ашиглах талаар заавар зөвлөгөө өгчээ. Мөн сумдад мэдээ тайлан хариуцан гаргадаг ажилтнуудын тооллого судалгаа, анхан шатны баримт бүрдүүлэлттэй танилцан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан зааварчилсан байна. Түүнчлэн Статистикийн мэдээллийн бодит шуурхай байдлыг дээшлүүлэх, хүн амын мэдээллийн сангийн давхардал, иргэний шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх, УБЕГ-ын мэдээлэлтэй нэгтгэх зорилгоор программаа шинэчлээд байгаа юм.


Холбоотой мэдээ