Хорьдугаар төгсөлтийнхөн хөрөнгө оруулалт хийлээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын сургуулийг 1996 онд төгссөн 20-р төгсөлтийн Б.Дулмаа, н.Туяа багштай ангийнхан орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах санаачлага гарган хэрэгжүүлж байна.
Төрөлх сургуульдаа 600 мянган төгрөгний үнэ бүхий заалны хөл бөмбөгийн тор, бөмбөг, волейболын хэрэглэгдэхүүн, азийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож байсан бөмбөг өгсөн байна. Мөн сумын төвийн хойд шандны цэцэрлэгт хүрээлэнд 3,5 сая төгрөгний үнэ бүхий тоглоомын хэрэгсэл суурилуулжээ.
2948 өдөр